Зар сурталчилгааны сувгын томоохон өөрчлөлт

26 Feb

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулдаг хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 2010 оны хамгийн эхний судалгаагаар зар сурталчилгааны сувгын өөрчлөлтийн талаар сонирхолтой дүн гарчээ.


Зар сурталчилгааны номер нэг хүртээмжтэй, хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан суваг телевиз хэвээрээ байгаа боловч шинэ сувгуудад хандах хэрэглэгчдийн хандлага эерэг болж эхэлсээр байна. Гудамж талбайд байрлах самбарын сурталчилгаа 2009 онд 15.7 хувийн хүртээмжтэй байсан бол энэ онд 22.7 хувь болж өссөн бол албан байгууллага, цэнгээний газар байрлах LCD дэлгэцийн сурталчилгаа 5.7 хувиас 19.4 хувь болж огцом өссөн үзүүлэлттэй байв.


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 3800-аад реклам сурталчилгааны самбар байгаагийн 74 хувь нь хотын нэгдүгээр бүсэд байрладаг нь хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөн, албан газрын байршил зэргээс үүдсэн шинэ сурталчилгааны сувгыг үүсгэж байгаа юм. Нийслэлийн хамгийн их хүн үйлчлүүлдэг 80 гаруй томоохон байгууллагуудад реклам сурталчилгааны LCD дэлгэцийн медиа сүлжээ байрлаж байгаа бөгөөд сурталчилгааны энэ цоо шинэ сувгыг өдөрт 40,000 – 50,000 хүн үздэг байна.


Гадны реклам мэдээллийн байгууламжуудын ач холбогдол ийнхүү өсч байхад сонины зар сурталчилгаа 20.6 хувиас 16.3 болж, радиогийн зар сурталчилгаа 32.0 хувиас 28.3 болж тус тус буурчээ. Үүнээс гадна телевизийн үр дүнтэй сурталчилгааны хэлбэр, хамгийн их үзэгчтэй рекламууд гэх зэрэг сурталчилгааны талаарх мэдээллүүд “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 64 дахь удаагийн тайланд оржээ.


Гудамж талбайд байрлах болоод LCD дэлгэцийн сурталчилгааны өнгө хийц өөриинхөө урсгал хуулиар улам бvр сайжирахын зэрэгцээ үүнийгээ дагаад vнэ нь ч 2-3 дахин нэмэгджээ.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: