Archive | March, 2010

Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хамтарсан зөвлөл”-д гурван байгууллага шинээр элслээ

19 Mar

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас эрхлэн гаргадаг Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллагын тоо сар бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, гуравдугаар сарын байдлаар “Хас” банк, TV-5 телевиз, “Мишээл групп” ХХК хамтран ажиллахаа илэрхийлснээр “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллагын тоо 15 болж өслөө.


Өнгөрсөн хугацаанд бид судалгааны аргачлалыг сайжруулж, хэрэглэгчдээ хэвлэл мэдээллийн зах зээлийн талаарх бодитой мэдээллээр хангахыг чармайж ирсэн ба 2010 он гарсаар “Судалгаанд үндэслэн сурталчилгааны сувгийг сонгох нь” уулзалт хэлэлцүүлэг, “Судалгааны дүнг хэрхэн ашиглах вэ” сургалт, “Нэвтрүүлгийн рейтинг тогтоох шинэ аргачлал” зөвлөгөөнийг гишүүн байгууллагууд болон бусад зар сурталчлагчдад зориулан зохион байгууллаа. “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны долоон жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн 65 дах удаагийн тайлангаа харилцагч байгууллагууддаа хүргэж байна. Continue reading

Advertisements

Телевизийн нэвтрүүлгийн рейтинг тогтоох судалгааны аргачлалыг шинэчиллээ

11 Mar

Хэвлэлийн хүрээлэнгээс сар бүр хэрэгжүүлдэг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны аргачлалыг сайжруулах уулзалт өнгөрсөн баасан гарагт боллоо. Уулзалтад тус судалгааны хүрээнд байгуулагдсан бизнесийн болон телевизийн 14 байгууллагын төлөөлөл бүхий Хамтарсан зөвлөлийн гишүүд оролцсон юм. Хамтарсан зөвлөлийн гишүүд уг судалгааны амжилт ололт, хүндрэл бэрхшээл, сайжруулах хэрэгцээ шаардлага, цаашид хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, санал солилцсон юм. Continue reading