Телевизийн нэвтрүүлгийн рейтинг тогтоох судалгааны аргачлалыг шинэчиллээ

11 Mar

Хэвлэлийн хүрээлэнгээс сар бүр хэрэгжүүлдэг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны аргачлалыг сайжруулах уулзалт өнгөрсөн баасан гарагт боллоо. Уулзалтад тус судалгааны хүрээнд байгуулагдсан бизнесийн болон телевизийн 14 байгууллагын төлөөлөл бүхий Хамтарсан зөвлөлийн гишүүд оролцсон юм. Хамтарсан зөвлөлийн гишүүд уг судалгааны амжилт ололт, хүндрэл бэрхшээл, сайжруулах хэрэгцээ шаардлага, цаашид хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, санал солилцсон юм.
Хамтарсан зөвлөлийн гишүүд судалгааг мэргэжлийн түвшинд урт хугацаанд тогтвортой явуулж буйг үнэлээд цаашид амжилттай үргэлжлүүлэхийн тулд судалгааны аргачлалыг сайжруулж, санхүүгийн чадавхаа бэхжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Үүний тулд судалгааны өөрийн сурталчилгааг нэмэгдүүлэх, судалгааны аргыг өөрчлөн сайжруулж, телевизийн рейтинг тогтоохдоо цагийн нарийвчлалтайгаар тогтоох саналыг дэмжсэн юм.
Зургаан жилийн турш телевиз үзэгчдийн рейтинг тогтоохдоо, телевизийн нэвтрүүлгийг үнэлэх тэмдэглэгээний аргыг ашигладаг байсан бол 2010 оны гуравдугаар сараас цагийн үнэлгээ тогтоох тэмдэглээг ашиглах боллоо. Энэ нь цаг хугацаа хэмнэх, илүү нарийвчилсан боловсруулалт хийж, дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна судалгаанд оролцож буй хүмүүст ажиллахад хялбар, тодорхой мэдээлэл өгөх боломжийг олгож байгаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: