Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хамтарсан зөвлөл”-д гурван байгууллага шинээр элслээ

19 Mar

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас эрхлэн гаргадаг Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллагын тоо сар бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, гуравдугаар сарын байдлаар “Хас” банк, TV-5 телевиз, “Мишээл групп” ХХК хамтран ажиллахаа илэрхийлснээр “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллагын тоо 15 болж өслөө.


Өнгөрсөн хугацаанд бид судалгааны аргачлалыг сайжруулж, хэрэглэгчдээ хэвлэл мэдээллийн зах зээлийн талаарх бодитой мэдээллээр хангахыг чармайж ирсэн ба 2010 он гарсаар “Судалгаанд үндэслэн сурталчилгааны сувгийг сонгох нь” уулзалт хэлэлцүүлэг, “Судалгааны дүнг хэрхэн ашиглах вэ” сургалт, “Нэвтрүүлгийн рейтинг тогтоох шинэ аргачлал” зөвлөгөөнийг гишүүн байгууллагууд болон бусад зар сурталчлагчдад зориулан зохион байгууллаа. “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны долоон жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн 65 дах удаагийн тайлангаа харилцагч байгууллагууддаа хүргэж байна.


Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгаа нь тэдгээрийн нийтлэл, нэвтрүүлгийг сар бүр мэргэжлийн төвшинд судалснаар рейтинг, хүртээмж, зах зээлийг нь бодитоор тодорхойлдог Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны ач холбогдолыг улам дээшлүүлж байгаа юм. Бидэнтэй хамтран ажиллаж хэвлэл мэдээллийн салбарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд туслаж, зөвлөхөд таатай байх болно.


Мөн судалгааныхаа бодит, шуурхай мэдээлэлд үндэслэн сургалт, уулзалт зохион байгуулж харилцан бүтээлч байх зарчмыг баримтлан ажиллахаас гадна үзэгч, хэрэглэгчдийнхээ санал дүгнэлтийг үнэнчээр илэрхийлсээр байх болно. Энэ дашрамд, Монголд чөлөөт, хараат бус, мэргэжлийн судалгааг дэмжин дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-г ашиглан, хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Бидэнтэй хамтран ажилласнаар хэвлэл мэдээллийн зах зээл, орон зайд байр сууриа баттай хадгалж, өсгөж чадна гэдэгт Танд итгэж, амжилт хүсч байна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: