Archive | April, 2010

Электрон мэдээллийн хэрэгслийн сүүлийн 10 жилийн хөгжлийн чиг хандлага / ТЕЛЕВИЗ, РАДИО

29 Apr
Телевизийн хөгжлийн чиг хандлага
2009 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан телевизийг 1999 онтой харьцуулбал 3,5 дахин (1999 онд 35 байснаа 2009 онд 119 болов) өсчээ. 2006 оноос өргөн нэвтрүүлгийн телевиз, 2007 оноос хойш кабелийн телевиз эрс өсчээ. Телевизийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо эрс өсч байна. Энэ нь 2007 оноос илүү тод илэрсэн бөгөөд 2006 онд телевизд 1106 хүн ажилладаг байсан бол 2007 онд 1539 (2006 оноос 28 хувиар өссөн), 2009 онд 1828 (2006 оноос 40 хувиар өссөн) болж өссөн. Харин 1999 онтой харьцуулбал телевизд ажиллагсад 3,2 дахин өссөн.
Телевизийн тоо болон энэ салбарт ажиллагсад тогтол өсч байгаа боловч үзэгчдийн хувьд мөн өсч байна уу гэвэл үгүй юм. 2003 онд Улаанбаатачуудын 95 хувь нь өдөр бүр телевиз үздэг байсан бол 6 жилийн дараа 89 болж буурсан. Continue reading
Advertisements

Хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг 24.4 хувийн рейтингтэй байна

19 Apr

Өргөн нэвтрүүлгийн телевизийн 2100 гаруй нэвтрүүлгээс хамгийн олон үзэгчтэй эхний 100 нэвтрүүлгийг тодруулахад ТВ9 телевизээр ням гарагт 15:00-19:20 хүртэл шууд дамжуулсан “Улсын заан цолны хүндэтгэл”-д зориулсан 128 бөхийн барилдаан 24.4 хувиар тэргүүлэв. Уг барилдааныг эрэгтэйчүүдийн 32.6 хувь, эмэгтэйчүүдийн 18.8 хувь нь үзсэн бол 20-29 насныхны 31.7 хувь нь үзснийг Хэвлэлийн Хүрээлэнгийн гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны тайланд дурьджээ. Continue reading