Хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг 24.4 хувийн рейтингтэй байна

19 Apr

Өргөн нэвтрүүлгийн телевизийн 2100 гаруй нэвтрүүлгээс хамгийн олон үзэгчтэй эхний 100 нэвтрүүлгийг тодруулахад ТВ9 телевизээр ням гарагт 15:00-19:20 хүртэл шууд дамжуулсан “Улсын заан цолны хүндэтгэл”-д зориулсан 128 бөхийн барилдаан 24.4 хувиар тэргүүлэв. Уг барилдааныг эрэгтэйчүүдийн 32.6 хувь, эмэгтэйчүүдийн 18.8 хувь нь үзсэн бол 20-29 насныхны 31.7 хувь нь үзснийг Хэвлэлийн Хүрээлэнгийн гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны тайланд дурьджээ.

Энэ удаагийн судалгааг Монголд анх удаа нэвтрүүлгийн цагийн рейтинг тогтоох цоо шинэ аргачлал ашиглан зохион байгууллаа. Нэвтрүүлгийн цагийн рейтингийг илүү тодорхой, бодитоор гаргаж, нэвтрүүлгийн үзсэн хүмүүсийг насны бүлгээр, хүйсээр ялган гаргаснаас гадна телевизүүдийн програмын бүтэц, агуулгад илүү нарийн дүн шинжилгээ хийсэн юм.

Тухайлбал, телевиз тус бүрийн өндөр рейтингтэй 10 нэвтрүүлэг, төрөл жанар тус бүрийн өндөр рейтингтэй 30 нэвтрүүлэг, насны бүлэг тус бүрийн өндөр рейтингтэй 10 нэвтрүүлэг, гараг тус бүрийн өндөр рейтингтэй 40 нэвтрүүлэг, үргэлжлэх хугацаагаар өндөр рейтингтэй 10 нэвтрүүлэг, гараг тус бүрийн өндөр рейтингтэй 30 нэвтрүүлэг гэх мэтээр ангилж дүгнэсэн юм. Шинээр байгуулагдсан “Эх орон” болон “Монгол” телевизүүдийн хөтөлбөр бидэнд ирээгүй боловч цагийн рейтингийн мэдээллийг нь мөн гаргалаа.

Түүнчлэн, судалгаанд оролцогч тэмдэглэгээний хүснэгтийг бөглөхөд хялбар, илүү их мэдээлэл ирүүлэх боломжтой болсоныг дурьдах хэрэгтэй.

“Хэвлэл мэдээлэл мэрэглэгчдийн судалгаа”-г телевизүүд болон бизнесийн байгууллагууд үр дүнтэй авч ашигласаар байна. Энэ сард Хамтарсан Зөвлөлийн 15 байгууллагаас гадна “25 дугаар суваг” телевиз, “Интерпресс” болон “UMK” компаниуд судалгааны хүрээнд хамтран ажиллалаа.


Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: