Archive | May, 2010

Оюутнуудыг дэмжигч байгууллага “Хэвлэлийн хүрээлэн”

25 May

Хэвлэлийн Хүрээлэнгээс өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны хүрээнд 350  орчим оюутан залууст хичээлийн бус цагаараа ажил хийхэд нь боломж олгосноор тэдэнд томоохон хөрөнгө оруулалт хийсээр ирлээ.


Оюутнууд 2003 оноос хойш сар бүр хийж буй “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны анхдагч мэдээллийг бүрдүүлэх, шивэлт хийх, дата үүсгэх, кодлоход хамтран ажиллахаас гадна Мэдээлэл судалгааны албаны дэргэдэх “Залуу судлаач” клубыг оюутнууд өөрсдийн хүсэл сонирхлоороо байгуулсан байна.


“Нийслэлийн хөдөлмөрийн газар”-т жилд 10 мянга гаруй оюутан цагийн ажил хийхээр бүртгүүлдэг боловч ажилд олгогч байгууллагийн захиалга бага учраас оюутнууд тэр бүр ажилд орж чаддаггүй гэсэн судалгаа бий. Хэвлэлийн Хүрээлэн жил бүр 40-50 оюутныг шалгаруулан гэрээт судлаачаар авч төрөл бүрийн төсөл хөтөлбөрийн судалгаанд ажиллуулдаг аж. Continue reading

Advertisements

Телевизийн ямар хэлбэрийн реклам үр дүнтэй вэ?

25 May

Зар сурталчилгааг дамжуулагч хэрэгслүүдээс хамгийн үр ашигтай нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевиз юм. Хэвлэлийн Хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн зах зээлийн “брэнд” бүтээгдэхүүн – хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дөрөвдүгээр сарын судалгаанаас харахад Улаанбаатар хотын нийт хүн амын 67.4 хувь нь телевизийн рекламыг үзэж байна. Мөн радио реклам, гудамж талбайд байрлах биллборд, самбарын сурталчилгааны хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө ч нэмэгджээ. Continue reading

Дуу дүрсээр түгээх реклам

24 May

Энэ төрөл нь үүрэг ач холбогдлын хувьд хэвлэлийн дараагаар орох рекламын түгээх хэрэгсэл юм.Энэ төрөлд телевиз,радио кино хамаарагдана. Эдгээрээс ялангуяа телевиз нь сүүлийн үед реклам захиалагчдын хувьд маш ихээр анахаарал татах боллоо. Ийнхүү хөгжингүй орнуудын реклам хийгчдийн зардалын 20-25% , Оросын рекламчдын хувьд 35-40% нь телевизд зарцуулагдаж байна. Телевизийн рекламын төрөлд рекламын клип, телевизийн зарлал, рекламын нэвтрүүлэг орно. Эдгээрээс телевизийн клип – ролик нь нилээд түгээмэл төрөл нь бөгөөд энэ нь товчоор хэлвэл видиокамер эсвэл кино хальсан дээр гүйцэтгэсэн богино хэмжээний кино зураг юм. Ийм киноны үргэлжлэх хугацаа 15-60сек байх боловч хэдэн минут үргэлэх урт хугацаатай ч байж болно. Хамгийн тохиромжтой стандартын хугацаа нь 30сек байна. Continue reading

Өдөр тутмын сонинд банк санхvvгийн реклам хамгийн их гардаг

24 May

Монголын хэвлэл и й н хvрээлэнгийн мэдээлэл судалгааны албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн өнгөрөгч 2004 оны vйл ажиллагаанд хийсэн мониторингийн судалгаагаар өнгөрсөн дөрвөн жилд өдөр тутмын болон 3-4, 7, 10-14 хоног, сар тутмын гээд нийт 161 сонин идэвхтэй vйл ажиллагаа явуулж буй аж.

Зах зээл дэх сонины борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 2003 оныхоос өссөн vзvvлэлт гарчээ. Vvнийг уг судалгаа тухайн жилийн онцлог буюу УИХ-ын сонгуулийн жил байсантай голлон холбож vзсэн байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгууль болсон нь нийгмийг бvхэлд нь, тvvний дотор хэвлэл мэдээллийн салбарт тодорхой нөлөө vзvvлсэн гэж онцолжээ. Тvvнчлэн 2004 оныг сонины салбарт ихээхэн хөдөлгөөнтэй жил байсан гэж дvгнэж буй нь ялангуяа өдөр тутмын сонинуудад хамаатай болов уу. Өдөр тутмын болон долоо хоног тутмын сонины борлуулалт сонгуулийн vе буюу хоёрдугаар улиралд огцом өссөнийг уг судалгаа тэмдэглэв. Энэ нь нөгөө талаар уншигчдын улс төрийн идэвхийг мөн илэрхийлж буй юм. Өнгөрөгч онд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Vнэн”, “Улаанбаатар таймс”, “Монголын мэдээ” зэрэг өдөр тутмын зургаан сонины борлуулалтыг “Өдрийн сонин” тэргvvлсэн байна. Continue reading

Хэрэглэгчийн судалгааны 04 сарын шинэ тайлан гарлаа

18 May

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас эрхлэн гаргадаг хэвлэл мэдээллийн зах зээлийн “брэнд” бүтээгдэхүүн – хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн тогтмол судалгааны 04 сарын тайлан харилцагчиддаа хүрч байна. Continue reading