Хэрэглэгчийн судалгааны 04 сарын шинэ тайлан гарлаа

18 May

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас эрхлэн гаргадаг хэвлэл мэдээллийн зах зээлийн “брэнд” бүтээгдэхүүн – хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн тогтмол судалгааны 04 сарын тайлан харилцагчиддаа хүрч байна.

Энэ удаагийн судалгааны онцлог нь нэвтрүүлгийн рейтинг тогтоох шинэ аргачлал ашиглан явуулсан өмнөх судалгааны үр дүнг баталгаажуулах, мэдээллийн чанарыг сайжруулж, үр дүнд нарийвчилсан анализ хийх явдал байлаа. Мөн дан өргөн нэвтрүүлгийн 15 телевизээр хязгаарлагдахгүй кабелийн сувгуудыг хамруулан (TV9-II, TV5-II, ӨМОТ) Улаанбаатар хотын төвийн томоохон 6 дүүргийн иргэдээс анхдагч мэдээлэл бүрдүүлсэн юм.

Өмнөх тайлангийн адил нэвтрүүлгийн цагийн рейтингийг нарийвчлан гаргаж, тус нэвтрүүлгийг үзсэн хүмүүсийн нас, хүйс болон үзэгчдийн тоог тусгасан нь судалгааг үр дүнтэй ашиглах, мэдээлэл нь ойлгомжтой, энгийн байхад анхаарсан болно.

Судалгааны хугацаа хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 12-оос 18-ны өдрийг хамарсан. Гэвч зарим өрхөд үлдээсэн тэмдэглэгээний хүснэгтийг бүрдүүлэхэд хугацаа илүү зарцуулсан, судалгааны явцад техникийн шинжтэй (мэдээллийг баазад оруулах, кодлох) асуудлаас үүдэн судалгааны тайлангийн хугацаа хожимдсонд хүлцэл өчих нь зүйн хэрэг.

03 сард 2100 орчим нэвтрүүлэгт анализ хийсэн бол энэ сард 18 телевизийн 2900 гаруй нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийсэн нь улам бүр хүрээгээ тэлж буй телевизийн зах зээлийн талаарх бодит найдвартай мэдээллийг бизнесийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгох хөтөч, гарын авлага, бааз суурь болно гэдэгт итгэлтэй байна.

One Response to “Хэрэглэгчийн судалгааны 04 сарын шинэ тайлан гарлаа”

  1. Tinkerbell October 1, 2011 at 5:26 pm #

    sudalgaaniixaa ur dun dugnelt sudalga zergee tawij boloxguyi yumuu? grafik-r uzuuleltiin gargsn medeelluude j yumuu. diim sanal gargaj bn. olon niited delgerengui il tod xaruulax n zuitei bxaa …. amjilt xusie😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: