Өдөр тутмын сонинд банк санхvvгийн реклам хамгийн их гардаг

24 May

Монголын хэвлэл и й н хvрээлэнгийн мэдээлэл судалгааны албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн өнгөрөгч 2004 оны vйл ажиллагаанд хийсэн мониторингийн судалгаагаар өнгөрсөн дөрвөн жилд өдөр тутмын болон 3-4, 7, 10-14 хоног, сар тутмын гээд нийт 161 сонин идэвхтэй vйл ажиллагаа явуулж буй аж.

Зах зээл дэх сонины борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 2003 оныхоос өссөн vзvvлэлт гарчээ. Vvнийг уг судалгаа тухайн жилийн онцлог буюу УИХ-ын сонгуулийн жил байсантай голлон холбож vзсэн байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгууль болсон нь нийгмийг бvхэлд нь, тvvний дотор хэвлэл мэдээллийн салбарт тодорхой нөлөө vзvvлсэн гэж онцолжээ. Тvvнчлэн 2004 оныг сонины салбарт ихээхэн хөдөлгөөнтэй жил байсан гэж дvгнэж буй нь ялангуяа өдөр тутмын сонинуудад хамаатай болов уу. Өдөр тутмын болон долоо хоног тутмын сонины борлуулалт сонгуулийн vе буюу хоёрдугаар улиралд огцом өссөнийг уг судалгаа тэмдэглэв. Энэ нь нөгөө талаар уншигчдын улс төрийн идэвхийг мөн илэрхийлж буй юм. Өнгөрөгч онд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Vнэн”, “Улаанбаатар таймс”, “Монголын мэдээ” зэрэг өдөр тутмын зургаан сонины борлуулалтыг “Өдрийн сонин” тэргvvлсэн байна. Тус судалгаанд захиалгаар болон vvргийн худалдаагаар борлуулсан хэмжээг авч vзэхдээ нэг дугаараас, оны хэмжээгээр нийт гэсэн хоёр vзvvлэлтээр гаргасан нь өдөр тутмын сонинуудын уншигчдын дундах нэр хvндийн талаарх мэдээллийг нэлээд нарийвчлал сайтай өгч байна. Vvнийг тодруулъя. 2004 онд хэвлэгдсэн нийт дугаараас 4145775 ширхэг “Өдрийн сонин”-ыг уншигчид сонгосон бол “Өнөөдөр” сонины 2747400 ширхэг, “Зууны мэдээ”-гийн 3232320 ширхэг худалдан авагчдын гарт очжээ. Мөн өдөр тутмын сонинуудаар рекламаа цацаж буй шилдэг байгууллагыг ч мөн уг судалгаагаар тодорхойлсон байна. Уг судалгаагаар “Худалдаа хөгжлийн банк”, “Номин холдинг”, “Жигvvр гранд” ХХК, “Анод”, “ХААН”, “Голомт”, “Хадгаламж”-ийн банк, “Мобиком” корпораци, “Дако” ХХК, “Монгол шуудан” банк жагсаалтыг тэргvvлжээ. Ийнхvv рекламны зах зээл дээр шалгарсан шилдэг 10 байгууллагын зургаа нь арилжааны банк байсан нь мөн л анхаарал татаж буй юм. Энэ vзvvлэлт нь манай орны санхvvгийн зах зээл сvvлийн хэдхэн жилд огцом гэж хэлж болохоор хөдөлгөөнд орсныг ч бас баталж байгаа хэрэг. Сонирхолтой нь тус судалгааны жилд зээл, хадга-ламжийн vйлчилгээний янз бvрийн хувилбар өдөр тутмын зургаан сонины рекламны нийтлэг агуулга байсан байна. Дараа нь архи пиво, ундаа, жvvс, орон сууц захиалга, барилгын материал, цахилгаан бараа, конпъютер, хvнсний бvтээгдэхvvн, худалдаа vйлчилгээ, гэр ахуйн бараа, автомашины худалдаа, засвар, гар утасны vйлчилгээ гэсэн дарааллаар өнгөрөгч оны рекламны дvр төрх тодорчээ. Хvний нөөцийн талаар ч судалгаанд мөн туссан байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тоо 2003 онтой харьцуулахад зургаан хувиар нэмэгдсэнээс сэтгvvл, радиод ажиллагсдын тоо буурч, сонин болон телевизэд ажиллагсдын тоо өссөн vзvvлэлт гарчээ. Тvvнчлэн хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдээлэл олж авах эх сурвалжид урьдын адил идэвхтэй сурвалжлага нэрлэгдсэн хэвээр байгаа аж.

Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-06-20 149)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: