Оюутнуудыг дэмжигч байгууллага “Хэвлэлийн хүрээлэн”

25 May

Хэвлэлийн Хүрээлэнгээс өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны хүрээнд 350  орчим оюутан залууст хичээлийн бус цагаараа ажил хийхэд нь боломж олгосноор тэдэнд томоохон хөрөнгө оруулалт хийсээр ирлээ.


Оюутнууд 2003 оноос хойш сар бүр хийж буй “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны анхдагч мэдээллийг бүрдүүлэх, шивэлт хийх, дата үүсгэх, кодлоход хамтран ажиллахаас гадна Мэдээлэл судалгааны албаны дэргэдэх “Залуу судлаач” клубыг оюутнууд өөрсдийн хүсэл сонирхлоороо байгуулсан байна.


“Нийслэлийн хөдөлмөрийн газар”-т жилд 10 мянга гаруй оюутан цагийн ажил хийхээр бүртгүүлдэг боловч ажилд олгогч байгууллагийн захиалга бага учраас оюутнууд тэр бүр ажилд орж чаддаггүй гэсэн судалгаа бий. Хэвлэлийн Хүрээлэн жил бүр 40-50 оюутныг шалгаруулан гэрээт судлаачаар авч төрөл бүрийн төсөл хөтөлбөрийн судалгаанд ажиллуулдаг аж. “Манайд ажилласнаар оюутнууд харилцааны соёл болон баримт бичиг боловсруулалтын өндөр мэдлэгтэй болохоос гадна мэргэжлийн дадлага хийж, практик ажиллагаанаас эмпирик мэдлэг эзэмшиж чаддаг” хэмээн судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа ярилаа.


Тус Хүрээлэнгийн судлаачид жил бүрийн намар “гэрээт судлаач”-аар ажиллах оюутнуудын багийг шинэчилж судалгааны арга зүйн талаар мэдээлэл зөвлөгөө өгдөг байна. Ингэхдээ ихэвчлэн  социологи, сэтгүүлзүй, статистик гэх мэт мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг итгэл даах ухамсар, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, судалгааны ажлын сонирхолыг харгалзан үзэж ажиллуулдаг ажээ.


Судлаач оюутан С.Амаржаргал “Би гурван ажил гэрээт судлаачаар ажиллаж байна. Хэвлэлийн Хүрээлэн биднийг чөлөөт цаг, амралтаараа ажил хийх, эцэг эхдээ тус болох, ном, сурах бичиг худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэгт баярлаж явдаг” хэмээн ярив.


Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: