Телевизийн ямар хэлбэрийн реклам үр дүнтэй вэ?

25 May

Зар сурталчилгааг дамжуулагч хэрэгслүүдээс хамгийн үр ашигтай нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевиз юм. Хэвлэлийн Хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн зах зээлийн “брэнд” бүтээгдэхүүн – хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дөрөвдүгээр сарын судалгаанаас харахад Улаанбаатар хотын нийт хүн амын 67.4 хувь нь телевизийн рекламыг үзэж байна. Мөн радио реклам, гудамж талбайд байрлах биллборд, самбарын сурталчилгааны хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө ч нэмэгджээ.

Телевизийн видео (53.0%) болон титрэн сурталчилгаа (22.2%) хамгийн үр дүнтэй хэлбэр бол телешоп, лого, зураг хэлбэрээр дэлгэцэнд байрлуулсан реклам үр дүн багатай байна.
Дөрөвдүгээр сарийн 12-18-ны хооронд явуулсан судалгаагаар “Mobicom” корпорацийн “Be-colorful” реклам өдөрт 100495 үзэгчтэйгээр тэргүүлсэн бол “Skytel” компаны “D20” брендийн реклам 46806, “Женко Тур Бюро” ХК-ны “Түмэн хишигтэн” реклам 43048 үзэгчтэйгээр удаалсан байна.

Мөн реклам сурталчилгаа нь үзэгчдийг бухимдуулдаг болох нь “Хэвлэл мэдээллийнхэнд хүргэх таны санал” сэдэвт нээлттэй асуултаас тод харагдаж байлаа. Судалгаанд нийт оролцогчдын 21.2 хувь нь “хэвлэл мэдээллийн байгууллагууд реклам сурталчилгаагаа багасгах хэрэгтэй” гэж үзжээ.

Энэ нь нэг талаар рекламны зах зээлийн болон сэтгэл зүйн судалгааг Монголд огт хийгээгүй, нөгөө талаар хэрэглэгчдийн санаа бодлыг бодитоор судлаж чадахгүй байгаатай холбоотой. Үнэн бодит судалгаа нь сурталчилгааг амжилттай хүргэх ажлын салшгvй хэсэг учраас Хэвлэлийн Хүрээлэн үүнд хувь нэмрээ оруулах үүднээс Улаанбаатар хотын 500 өрхийн дунд “хэрэглэгчийн судалгаа” явуулсаар долоон жилийн нүүр үзэж байна.


Монголын Хэвлэлийн Хүрээлэн

Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: