Аль улсын багуудын тоглолтыг хамгийн их хүн үзсэн бэ?

6 Aug

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ээлжит “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” 2010 оны 06 сарын 07-13-ны хооронд явагдлаа. Тус судалгаа нь хэвлэл мэдээллийн зах зээлийн “69 дэх удаагийн тайлан” болон гарч байгаа юм байна.

Судалгааны долоо хоногтой ӨАБНУ-д болсон “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн”-ий эхний гурван өдөр давхацсан юм. 06 сарын 11-с эхлэн C1 телевизээр үзэгчдэд шууд дамжуулан үзүүлсэн тус тэмцээний хамгийн их үзэгчтэй, өндөр рейтингтэй тоглолтыг судалгааны үр дүнгээс тоймлон сонирхуулъя.

Судалгаанд оролцсон 3040 нэвтрүүлгээс 6 сарын 13-ны өдрийн 21:20 цагаас нэвтэрсэн “Хөлбөмбөгийн ДАШТ-ний ээлжит тоглолт Серб – Ганын багуудын тоглолт” 35.2 хувийн рейтингээр хамгийн олон үзэгчтэй байжээ. Удаагаар “Алжир – Словений багуудын тоглолт 35.0 хувийн рейтингээр орсон байна.

Гуравдугаар байрт (27.2%) БНСУ – Грекийн багуудын тоглолт орсон бол дөрөвдүгээр байрт (24.6%) Герман – Австралийн шигшээ багуудын тоглолт оржээ. Эхний таван байрын сүүлд Аргентин – Нигерийн тоглолт 24.5 хувийн рейтингээр шалгарчээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтын эхний гурван өдрийн тоглолтуудаас хамгийн их үзэгчтэй байсан “Серб – Гана”-ын шигшээ багуудын тоглолтыг 30-40 насныхан илүүтэй үзсэн бол хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүүтэй үзсэн байна.

С1 телевизийн шууд дамжуулсан тоглолтуудаас гадна Боловсрол суваг телевизийн “ID World Cup:Тоглолтоос бусдыг нь…” нэвтрүүлэг 06 сард мөн олон үзэгчтэй байсан нь судалгаанаас харагдлаа.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

2 Responses to “Аль улсын багуудын тоглолтыг хамгийн их хүн үзсэн бэ?”

  1. gonchig August 27, 2010 at 9:44 am #

    цагийн хамаарал байнадаа хө… эхний 3 тоглолт бол хүн унтахаас өмнө 18-22 цагийн хооронд эхэлсэн байна… Өөрөөр хэлбэл ОРГИЛ цагт шүүдээ… харин тэр герман -австрали 2-ийг бол хүмүүс их сонирхож үзсэн байна нойроо хугаслан барин.
    хэрэв Алжир – Словений тоглолт 02 цагаас байсан бол хүмүүс хэр үзэх байсан бол… эсвэл герман-австалийн тоглолт 21 цагаас байсан бол 35% хүрэх болуу

  2. zorigtsoc August 28, 2010 at 6:08 am #

    Оргил цагын хамаарал бол найдвартай харагдаж байгаа юм…

    Алжин Словений багуудын чансаа нэг их сайн биш, хоёрдугаарт шөнийн 02 цагаас гарсан бол бүүр ч бага рейтингтэй байх байсан биз…

    Германын багын хөгжөөн дэмжигчид их тул оргил цагаас буюу 22 цагаас эхэлсэн бол 35 биш юмаа гэхэд тун өндөр рейтингтэй гарах байсан гэж таамаглаж байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: