Archive | September, 2010

Гэрээт судлаач шалгаруулж авна

29 Sep

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Албанаас сар тутам хэрэгжүүлдэг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-нд гэрээт судлаач шалгаруулж авна. Гэрээт судлаачаар ажилласнаар судалгааны албаны дэргэдэх “Залуу судлаач” клубын гишүүн болох, бусад төрлийн төслийн судалгаан дээр ажиллах боломжтой. Хичээлийн бус цагаараа ажиллах, мэргэжилдээ туршлагажих, өөрийгөө хөгжүүлэх боломжийг манай байгууллага мэргэжлийн ангийн оюутнуудад олгож байна.

Тавигдах шаардлага:

•    Социологи – нийгмийн ажил, сэтгүүл зүйн ангийн II-III курсын оюутан байх
•    Урьд өмнө нь судалгаа шинжилгээний ажилд оролцож байсан туршлагатай
•    Судалгааны ажилд сонирхолтой
•    Өөрийгөө илэрхийлэх чадвар, харилцааны соёлтой
•    Идэвх санаачлагатай, бүтээлч, тууштай, үнэнч

Бүртгэлийн хугацаа: 2010 оны 09 сар 28 – 10 сар 01

Хаяг: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
3 давхар 310 тоот Мэдээлэл Судалгааны Алба
/100 айл 11-р хорооллын замын эсрэг талд/

Харилцах утас: 70113475 96649649

8 сарын өндөр рейтингтэй нэвтрүүлэг 32,7 хувьтай

17 Sep

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас бизнесийн болон хэвлэл мэдээллийн тэр дундаа телевизүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хийдэг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 08 сарын тайлан бэлэн боллоо.
Энэ удаагийн ээлжит судалгааны онцлог нь зуны хоёр сарын (07, 08) мэдээллийг нэгтгэсэн байдлаар, хоёр сарын өөрчлөлтийг тусгасан хэлбэрээр гаргаж байгаа явдал байлаа. 07 сард манай  “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” хийгддэггүй бөгөөд зуны улиралд хэвлэл мэдээлэл хэрэглэгчид ерөнхий дүр зураг, төрх хэрхэн өөрчлөгдөж хэлбэлзэж буйг тандаж чадсан нь мөн нэгэн онцлог болж чадаж байна. Continue reading