8 сарын өндөр рейтингтэй нэвтрүүлэг 32,7 хувьтай

17 Sep

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас бизнесийн болон хэвлэл мэдээллийн тэр дундаа телевизүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хийдэг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 08 сарын тайлан бэлэн боллоо.
Энэ удаагийн ээлжит судалгааны онцлог нь зуны хоёр сарын (07, 08) мэдээллийг нэгтгэсэн байдлаар, хоёр сарын өөрчлөлтийг тусгасан хэлбэрээр гаргаж байгаа явдал байлаа. 07 сард манай  “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” хийгддэггүй бөгөөд зуны улиралд хэвлэл мэдээлэл хэрэглэгчид ерөнхий дүр зураг, төрх хэрхэн өөрчлөгдөж хэлбэлзэж буйг тандаж чадсан нь мөн нэгэн онцлог болж чадаж байна.


Судалгааны анхдагч мэдээллийг наймдугаар сарын 9-өөс 15-ны хооронд бүрдүүлсэн бөгөөд нийт өргөн нэвтрүүлгийн 15 телевиз, кабелийн 4 сувгийн (TV5-2, MN25-2, TV9-2, ӨМОТ) 2417 орчим нэвтрүүлгийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийлээ. Энэхүү судалгаанд “Эх орон”, “Монгол”, телевизүүдийн хөтөлбөр бидэнд ирээгүй учраас тухайн телевизүүдийн нэвтрүүлгийн рейтинг тогтоох боломжгүй байв. Бусад телевизүүдийн бүх нэвтрүүлгийг насны бүлэг, хүйс, долоо хоногийн гарагаар харьцуулан гаргаж судлаачийн ерөнхий дүгнэлтүүдийг хийв.

Энэ сард телевизийн нэвтрүүлгийн рейтингийг нас, хүйс, гараг болон агуулгаар нь ангилсан мэдээлэл орууллаа. 2400 гаруй нэвтрүүлэг дундаас хамгийн олон үзэгчтэй байсан эхний 100 нэвтрүүлгийг тодруулахад Бямба гарагт C1 телевизээр нэвтэрсэн “ТВ дэлгүүр” өдрийн хөтөлбөр 32,7 хувиар тэргүүлжээ.

Телевиз тус бүрийн өндөр рейтингтэй 10 нэврүүлэг, төрөл жанр тус бүрээр өндөр рейтингтэй 30 нэвтрүүлэг, насны бүлэг тус бүрийн өндөр рейтингтэй 10 нэвтрүүлэг, кино, гараг тус бүрийн өндөр рейтингтэй 33 нэвтрүүлгийг судалгааны тайлангаас дэлгэрэнгүй үзнэ үү.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийн бүтээлээ үнэлэх, бизнесийн байгууллагууд маркетингийн төлөвлөгөө боловсруулах, сурталчилгааны оновчтой суваг сонгоход “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны тайлан ашиг тусаа өгч байгаад бид туйлын баяртай байдаг. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн:
Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба

Утас: 70113475 96649649

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: