Archive | October, 2010

“Сагсан бөмбөгийн ДАШТ”-ний финалын тоглолт хамгийн их үзэгчтэй.

13 Oct

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ээлжит “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” 2010 оны 09 сард  явагдлаа. Тус судалгаа нь хэвлэл мэдээллийн тэр дундаа телевизийн нэвтрүүлгийн судалгааны “71 дэх удаагийн тайлан” болон гарч байна.

Судалгааны долоо хоногтой Турк улсад болсон “Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн”-ий сүүлийн долоо хоног давхацсан юм. 08 сарын 28-с эхлэн TV9 телевизээр шууд дамжуулан үзүүлсэн тус тэмцээний хамгийн их үзэгчтэй, өндөр рейтингтэй тоглолтыг судалгааны үр дүнгээс тоймлон сонирхуулъя. Continue reading

Advertisements

“Орон нутгийн хэвлэл мэдээлэл” хэмээх халуун ам бүл өнөржсөөр….

13 Oct

Г.Идэрхангай

Талархал хүлээсэн “Хуулийн төсөл”

Цагаан ордны тэргүүн Барак Обамад сенатч Б.Кардины санаачилсан хуулийн төсөл ихэд таалагджээ. Яг энэ “сэдвээр” Сенатын танхим халуухан хэлэлцүүлэг өрнүүлэх гэж буйг хэвлэлүүд мэдээлжээ.“Сониныг сэргээх тухай” буюу “Newspaper Revitalization act” хуулийн төсөл боловсруулснаа зарласнаас хойш Мэриленд мужийн эрхэм сенатчид хэвлэлийнхэн “хайр зарлах” нь холгүй байгаа юм. Өнөө маргаашгүй дампуурлын ирмэгт байгаа сонины эрхлэгч нар хүртэл түүн рүү талархлын  үгтэй цахим захидлаа илгээсээр. Ямар сайндаа  Барак Обама хуулийн төслийг яаралтай баталж өгөхийг  хууль тогтоогчдод уриалж байх вэ. Интернэтийн хурдад ялагдан, санхүүгийн асар их хохирол амсч, уншигчдын арми нь өдөр өдрөөр суларсаар байгаа хүчирхэг сонинуудыг аврах талаар Америкийн хэвлэлийн магнатууд ойр ойрхон хэлэлцүүлэг өрнүүлэх болов. Continue reading

Аки башёгийн телевиз үзэгчдийн төвшин

5 Oct

Токиогийн видео тандалт, судалгааны агентлагаас Аки башёгийн телевиз үзэгчдийн төвшинг тогтоосон дүнг танилцуулжээ.

Энэ дүнгээс үзвэл намрын барилдааны 15 өдрийн дөнгөж хоёрт нь япончуудын сүмо үзэх үзүүлэлт 10 хувиас давсан байна. Башёгийн ёс дэх өдөр үзэгчдийн төвшин анх удаа 10 хувийг давсан бол 12 дахь өдөр дээд цэгтээ буюу 10.9 хувьд хүрчээ. Одоогоос яг нэг жилийн өмнөх есдүгээр сарын тэмцээнд энэ үзүүлэлт эсрэгээрээ буюу 15 өдрийн 13 өдөр нь үзэгчдийн төвшин 10 хувиас давсан байдаг юм. Continue reading