“Сагсан бөмбөгийн ДАШТ”-ний финалын тоглолт хамгийн их үзэгчтэй.

13 Oct

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ээлжит “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” 2010 оны 09 сард  явагдлаа. Тус судалгаа нь хэвлэл мэдээллийн тэр дундаа телевизийн нэвтрүүлгийн судалгааны “71 дэх удаагийн тайлан” болон гарч байна.

Судалгааны долоо хоногтой Турк улсад болсон “Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн”-ий сүүлийн долоо хоног давхацсан юм. 08 сарын 28-с эхлэн TV9 телевизээр шууд дамжуулан үзүүлсэн тус тэмцээний хамгийн их үзэгчтэй, өндөр рейтингтэй тоглолтыг судалгааны үр дүнгээс тоймлон сонирхуулъя.

Судалгаанд оролцсон 2625 нэвтрүүлгээс 9 сарын 10-ны өдрийн 20:00 цагаас нэвтэрсэн “Сагсан бөмбөгийн ДАШТ 2010” финалын шууд тоглолт” 31.0 хувийн рейтингээр хамгийн их үзэгчтэй байжээ. Удаагаар ням гарагийн 20:00 цагаас шууд дамжуулсан финалын тоглолт 26.8 хувийн рейтингээр орсон байна.

Гуравдугаар байрт (16.2%) 9 сарын 07-ны “1/8 Литва-Хятадын шигшээ багын тоглолт орсон бол дөрөвдүгээр байрт (12.4%) 9 сарын 09-ний өдрийн “хагас шигшээ тоглолт” оржээ. Шилдэг гучин өндөр рейтингтэй спортын нэвтрүүлэгт “Сагсан бөмгийн ДАШТ”-ний 10 тоглолт орж ирсэн нь гуравны нэг хувийг эзэлж байгаа юм.

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн их үзэгчтэй байсан “Финалын тоглолт”-ыг 12-20 болон 30-40 насныхан илүүтэй үзсэн бол хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүүтэй үзсэн байна.

TV9 телевизээр шууд дамжуулсан тоглолтуудаас гадна UBS телевизийн ДАШТ-ний тоглолтын нэвтрүүлгүүд өндөр рейтингтэй байсан бол спортын нэвтрүүлгүүд дундаа Боловсрол суваг телевизийн “Английн Премьер лиг 2010-2011” шууд нэвтрүүлгүүд мөн олон үзэгчтэй байсан нь судалгаанаас харагдлаа.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: