Archive | December, 2010

Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн 73 дахь судалгааны дүнгээс…

27 Dec

Монголын анхны “бренд судалгаа” – томоохон пүүс компаниудын бизнес төлөвлөлтийн хэрэглээ, телевизүүдийн нэвтрүүлгийн бодлогын хөтөч болсон “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа”-ны 73 дахь шинэ тайлан гарлаа.

2010 оны 11-р сарын хэрэглэгчдийн судалгаанд өргөн нэвтрүүлгийн 15 телевиз, кабелийн 4 сувгийг хамруулж, 3143 нэвтрүүлэгт рейтинг тогтоон “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллага, түншүүддээ хүргэлээ. Continue reading

Advertisements

Хэрэглэгчдийн Судалгааны 2011 оны Хамтарсан Зөвлөлд бүртгэж эхэллээ

14 Dec

Хэвлэлийн Хүрээлэн нь Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлэгт сар бүр мэргэжлийн судалгаа хийж рейтингийг нь тогтоосоор 7 жил боллоо. Энэхүү судалгааг 2003 онд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Анод банк, MCS, Skytel компани болон МҮОНТ, UBS, TV-9 зэрэг телевизүүд хамтран эхлүүлснээс хойш олон байгууллага гишүүнээр элсэн, бизнес маркетингийн бодлогодоо үр ашигтайгаар ашиглаж ирсэн юм. Өдгөө 11 телевиз, 4 бизнесийн компани үр дүнтэй хэрэглэж байна.

2011 онд Хэвлэлийн Хүрээлэн судалгаагаа сар бүр тогтмол үргэлжлүүлж бодит, шуурхай, харилцан бүтээлч байдалд илүү анхааран ажиллахаас гадна шинэ оныхоо гишүүнчлэлдээ бүртгэж байгааг мэдээлэхэд таатай байна. Continue reading