Хэрэглэгчдийн Судалгааны 2011 оны Хамтарсан Зөвлөлд бүртгэж эхэллээ

14 Dec

Хэвлэлийн Хүрээлэн нь Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлэгт сар бүр мэргэжлийн судалгаа хийж рейтингийг нь тогтоосоор 7 жил боллоо. Энэхүү судалгааг 2003 онд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Анод банк, MCS, Skytel компани болон МҮОНТ, UBS, TV-9 зэрэг телевизүүд хамтран эхлүүлснээс хойш олон байгууллага гишүүнээр элсэн, бизнес маркетингийн бодлогодоо үр ашигтайгаар ашиглаж ирсэн юм. Өдгөө 11 телевиз, 4 бизнесийн компани үр дүнтэй хэрэглэж байна.

2011 онд Хэвлэлийн Хүрээлэн судалгаагаа сар бүр тогтмол үргэлжлүүлж бодит, шуурхай, харилцан бүтээлч байдалд илүү анхааран ажиллахаас гадна шинэ оныхоо гишүүнчлэлдээ бүртгэж байгааг мэдээлэхэд таатай байна.

“Хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгаа”-ны Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгууллагын давуу байдал:

-Орон тоогоо хэмнэж, нэг хүний дундаж цалингаас бага мөнгөөр сар бүр хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны мэдээллийг авч, реклам сурталчилгаагаа олон нийтэд хэрхэн үр ашигтай хүргэх зөв сонголтыг байнга хүртэх болно. Тухайлбал: хамгийн хүртээмжтэй, хамгийн олон үзэгч, сонсогч, уншигчтай мэдээллийн хэрэгслийг мэдэж авахаас гадна хаана, хэзээ рекламаа тавибал илүү үр нөлөөтэй байх талаар цогц мэдээллийг авна.
-Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ цаг хормоор өөрчлөгдөж байгаа өнөө үед бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх хэрэглэгчдийн саналыг авах бичил судалгааг улиралд  нэг удаа үнэ төлбөргүй захиалах эрхтэй.
-Реклам сурталчилгааг хэрхэн яаж ашиглаж, өөрийн бизнестээ илүү их ашиг авчрах тухай зөвөлгөөг үнэ төлбөргүй авна. Үүнд: рейтингийг тодорхойлогч хүчин зүйлүүд, оргил цагуудын онцлог, танай сурталчилгаа хаана, хэзээ, хэдэн цагт, ямар хугацаагаар /телевизийн хувьд/, хэддүгээр нүүрт ямар хэмжээтэй байрлавал /сонины хувьд/ хамгийн олон хэрэглэгчдэд хүрэх вэ зэрэг олон асуултад хариулт авахаас гадна өсөн нэмэгдэж буй мэдээллийн хэрэгслүүдийн хэнтэй нь илүү түншлэхээ сонгох болно.
-Стратегийн хүчин зүйлүүдээ зөв тодорхойлж, өөрийн маркетингийн бодлогыг барьж ажиллах нь Танд юунаас ч илүү чухал билээ. Иймд бид танай байгууллагын хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах тухай стратегийг жилд нэг удаа тодорхойлж өгөх үйлчилгээг санал болгож байна.

Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар мэдээллийн орон зайд өөрийн байр сууриа баттай хадгалж, өсгөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ Та бидэнтэй хамтран ажиллахаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүсвэл доорх хаягаар хандаарай! Бид Таны зав чөлөөг тохируулан очиж санал солилцохдоо ямагт бэлэн байх болно.

Бидний түншлэл хөгжлийг дагуулна.  Судалгаанд үндэслэсэн бизнес эрсдэл үл дагуулна.

ЗУУ ЗУУН СУВАГ, МЯНГА МЯНГАН НЭВТРҮҮЛЭГ, САЯ САЯ ҮЗЭГЧДИЙН МЭДЭЭЛЛЭЭР БИД ХАНГАЯ

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475 96649649

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: