Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн 73 дахь судалгааны дүнгээс…

27 Dec

Монголын анхны “бренд судалгаа” – томоохон пүүс компаниудын бизнес төлөвлөлтийн хэрэглээ, телевизүүдийн нэвтрүүлгийн бодлогын хөтөч болсон “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа”-ны 73 дахь шинэ тайлан гарлаа.

2010 оны 11-р сарын хэрэглэгчдийн судалгаанд өргөн нэвтрүүлгийн 15 телевиз, кабелийн 4 сувгийг хамруулж, 3143 нэвтрүүлэгт рейтинг тогтоон “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллага, түншүүддээ хүргэлээ.

Нэвтрүүлгийг төрлөөр харвал мэдээний төрөлд UBS телевизийн “City news” мэдээллийн хөтөлбөр, танин мэдэхүйн нэвтрүүлгийн төрөлд TV5 телевизийн “Танин мэдэхүйн ертөнц” нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлгийн төрөлд Боловсрол телевизийн “Монголын саятан” нэвтрүүлэг хамгийн өндөр рейтингтэй байжээ.

Мөн спортын нэвтрүүлгийн төрөлд МҮОНТ-ийн “Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-2010”, хөгжмийн нэвтрүүлгийн төрөлд Боловсрол телевизийн “Music town” нэвтрүүлэг, бизнес эдийн засгийн нэвтрүүлгийн төрөлд BTV телевизийн “Бид тэдний нүдээр” Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран бэлтгэсэн нэвтрүүлгүүд тус тус тэргүүлэв.

Бид танай телевиз, танай компанид ЗУУ ЗУУН СУВАГ, МЯНГА МЯНГАН НЭВТРҮҮЛЭГ, САЯ САЯ ҮЗЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ багтаасан “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г санал болгож байна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

One Response to “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн 73 дахь судалгааны дүнгээс…”

  1. Алтансувд January 24, 2012 at 4:30 am #

    энэ тайлангаа худалддаг юм уу? хаанаас авах вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: