Хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн судалгаа 8 дахь жилдээ

2 Mar

Улаанбаатар хотын үзэгч, сонсогч, уншигчдын дунд явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа 8 дахь жилдээ амжилттай явж байна. Хэвлэлийн Хүрээлэнгийн 15 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн 75 дах удаагийн тайлангаа харилцагч байгууллагууддаа хүргэж байгаа юм.

Аливаа ашиг сонирхлоос ангид, ашгийн төлөө бус, хараат бус мэргэжлийн байгууллага учир хэвлэл мэдээллийн салбарт явуулдаг судалгаа шинжилгээний үр дүн нь чанар, нэр хүнд, итгэл үнэмшлийн хувьд давуу байдаг. Нөгөө талаар, судалгааны ажлыг мэргэжлийн өндөр түвшинд явуулж, хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зах зээлийн талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий бодит судалгааг найман жилийн турш хийж байгаа байгууллага юм.

Хэрэглэгчдийн судалгаанд телевизийн өдрийн болон 7 хоногийн хүртээмж, зах зээлд эзлэх хувь, хамгийн олон үзэгчтэй, өндөр рейтингтэй нэвтрүүлгүүд /нас, хүйсээр/, үзэгч, сонсогчдын оргил цаг, үзэгчдэд хамгийн их таалагдсан реклам, сурталчилгааны үр дүнтэй сувгуудын талаар мэдээлэл багтаж байна.

Одоогоор “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г МҮОНТ, TV9, Ийгл, TV5 гэх мэт 10 телевиз, Оюутолгой, Хаан банк, Хас банк, BSB гэх мэт 6 бизнесийн компани нэвтрүүлгийн бодлого, маркетингтаа ашиглаж байгаа юм. 2011 онд хэрэглэгчдийн судалгааны хүрээнд хамтран ажиллах компани, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж байна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: