Хамгийн өндөр рейтингтэй соёл урлагийн нэвтрүүлэг

10 Jun

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас телевизүүд болон бизнесийн компаниудын “Хамтарсан Зөвлөл”-ийн хүрээнд явуулдаг Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 78 дахь удаагийн судалгаа хийгдэж дууслаа.

Цэнхэр дэлгэц бол мэдээллийг харж, сонсч, уншиж, бодож хүлээж авах боломж олгодгийн хувьд хүний оюун, ухамсарт хурдан, хүчтэй нөлөөлдөг хэрэгсэл учир бид соёл урлаг, хөгжмийн нэвтрүүлгийг судлаж рейтинг тогтоодог. Сүүлийн үед соёл урлагийн нэвтрүүлгийг зөвхөн мэдээллийн, эсвэл хөгжмийн, арилжааны урлагийн чиглэлээр илүү хийх болсон. Зөвхөн өнгөн талын гоё сайхныг үзүүлээд зогсохгүй аливаа соёл урлагын мөн чанарыг харуулж, үзэгчдийн зүрх сэтгэл рүү хандаж чадвал сайн нэвтрүүлэг болох билээ.

78 дахь удаагийн хэрэглэгчдийн судалгаанд өргөн нэвтрүүлгийн 15 телевиз, кабелийн 4 сувгийг хамруулж, 3023 нэвтрүүлэгт рейтинг тогтоон нас болон хүйсийн бүтцээр харьцуулан гаргалаа. Ням гаригт 14:00 цагаас МҮОНТ-ээр нэвтэрсэн “Дэлхийн сонгодог мюзклын дээжис” концерт 11 хувийн рейтингээр хамгийн олон үзэгчтэй хөгжмийн нэвтрүүлгээр шалгарсан байна. Тус нэвтрүүлгийг 30-49 насныхан хамгийн идэвхитэй үзсэн бол 20-29 насныхан хамгийн бага үзжээ. Удаад мөн МҮОНТ-ээр Бямба гаригт гарсан “Тоглолтын цаг: “UFO” хамтлаг” оролцсон шууд нэвтрүүлэг 10.4 хувийн рейтингээр орсон бол 7.1 хувийн рейтингээр Монгол телевизээр Бямба гаригт гарсан “Playing love” морин хуурын чуулгын тоглолт гуравт жагссан байна.

MN25 телевизийн “Дуу төрсөн түүх”, BTV телевизийн “Сод бүтээл” сонгодог урлагийн теле сэтгүүл, UBS телевизийн “Соёл урлагийн цаг” /Mongolian Music Продакшн/ нэвтрүүлгүүд мөн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдэд багтжээ. Судалгааны явцад хүн төрөлхтөний оюуны охь болсон бүтээлүүд, дэлхийн улс түмний соёл, урлагийн түүх, ирээдүй, шинэ хөгжим, урсгал, үндэсний урлагын нэвтрүүлэг ховор байгааг үзэгчид тэмдэглэж байв.

“Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-наас энэ мэт телевиз, нэвтрүүлэгтэй холбоотой бүх төрлийн мэдээллээс гадна радио, интернет, хэвлэлийн цогц судалгааны дүнг авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

2 Responses to “Хамгийн өндөр рейтингтэй соёл урлагийн нэвтрүүлэг”

  1. nm November 3, 2012 at 7:48 am #

    дээрх мэдээллүүдийг яаж файлаар авах вэ

    • ЗОРИГТ8 November 5, 2012 at 8:58 am #

      Хэвлэлийн хүрээлэнгээс очоод аваарай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: