2010 оны хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан хэвлэгдэн гарлаа

5 Jul

Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийн бодит чиг хандлагыг тодорхойлох, суурь статистик мэдээллийг бүрдүүлэх, уг  мэдээллээр олон нийтийг хангах зорилгоор 1999 оноос мониторинг хийж эхэлсэн билээ. Тэрхүү мониторингийн 2010 оны тайлангийн ном хэвлэгдэн гарлаа.

Хэвлэлийн Хүрээлэнгийн мониторингийн дүнгээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 430 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаагаас 386 нь буюу 90 хувь нь мониторингийн судалгаанд оролцож, байгууллагынхаа тухай мэдээллээ ирүүлсэн юм.

 Энэ удаагийн тайлан хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг дахин нягтлан, мэдээллийн бодит байдлыг сайжруулсан төдийгүй сонины рекламны талбайн хэмжилтийн судалгаа, нэвтрүүлгийн бүтцийн судалгаа, ОНТ-ийн мэдээ, мэдээллийн хөтөлбөрийн агуулга, бүтцийн мониторинг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалтын талаар орон даяар явуулсан олон нийтийн санал асуулга, хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны мэдээллийг багтааснаараа онцлог болжээ.

Нийт мэдээллийн хэрэгслийн 71 хувь нь нийслэлд, 29 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байна. 2010 онд орон нутагт сонин, телевизийн тоо өссөн бол нийслэлд 12 сэтгүүл, 2 фм радио шинээр мэндэлжээ.

Тайлангийн үнэ: 30000 төг

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

One Response to “2010 оны хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан хэвлэгдэн гарлаа”

  1. Daticc77 December 24, 2011 at 12:45 pm #

    🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: