Archive | Арга хэмжээ үйл явдал RSS feed for this section

Гэрээт судлаач шалгаруулж авна

29 Sep

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Албанаас сар тутам хэрэгжүүлдэг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-нд гэрээт судлаач шалгаруулж авна. Гэрээт судлаачаар ажилласнаар судалгааны албаны дэргэдэх “Залуу судлаач” клубын гишүүн болох, бусад төрлийн төслийн судалгаан дээр ажиллах боломжтой. Хичээлийн бус цагаараа ажиллах, мэргэжилдээ туршлагажих, өөрийгөө хөгжүүлэх боломжийг манай байгууллага мэргэжлийн ангийн оюутнуудад олгож байна.

Тавигдах шаардлага:

•    Социологи – нийгмийн ажил, сэтгүүл зүйн ангийн II-III курсын оюутан байх
•    Урьд өмнө нь судалгаа шинжилгээний ажилд оролцож байсан туршлагатай
•    Судалгааны ажилд сонирхолтой
•    Өөрийгөө илэрхийлэх чадвар, харилцааны соёлтой
•    Идэвх санаачлагатай, бүтээлч, тууштай, үнэнч

Бүртгэлийн хугацаа: 2010 оны 09 сар 28 – 10 сар 01

Хаяг: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
3 давхар 310 тоот Мэдээлэл Судалгааны Алба
/100 айл 11-р хорооллын замын эсрэг талд/

Харилцах утас: 70113475 96649649

Advertisements

“Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгуулагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье

12 Feb

Монголд чөлөөт, хараат бус, мэргэжлийн судалгааг дэмжин дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, манай байгууллагатай хамтран ажиллаж ирсэн Хамтарсан Зөвлөлийн гишүүн байгуулагууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье!

Хэвлэлийн Хүрээлэн нь Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлэгт сар бүр мэргэжлийн судалгаа хийж рейтинг, хүртээмж, зах зээлийг нь тодорхойлсоор 7 жил боллоо. Энэхүү судалгааг 2003 онд Монголын томоохон бизнесийн байгууллагууд болох Хаан банк, Анод банк, MCS, Skytel компани болон МҮОНТ, UBS, ТВ9 зэрэг телевизүүд хамтран эхлүүлснээс хойш олон байгууллага гишүүнээр элсэн, бизнес маркетингийн бодлогодоо үр ашигтайгаар ашигласаар байна.

Өнгөрсөн хугацаанд бид судалгааны арга, аргачлалыг сайжруулж, хэрэглэгчиддээ хэвлэл мэдээллийн зах зээлийн талаар бодитой мэдээллээр хангахыг чармайж ирсэн.  Түүнчлэн “Судалгаанд үндэслэн сурталчилгааны сувгийг сонгох нь” уулзалт хэлэлцүүлэг, “Судалгааны дүнг хэрхэн ашиглах вэ” сургалтыг гишүүн байгууллагууд болон бусад зар сурталчлагчдад зориулан зохион байгууллаа.    Continue reading

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон удирдлагуудад судалгааны үр дүнг танилцууллаа

4 Feb

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төвөөс зохион байгуулсан “Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэгт Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлэгт Мэдээлэл судалгааны албаны ахлах судлаач Д.Нямдорж “Хэрэглэгчийн судалгааны аргазүй аргачлал” сэдвээр, судлаач Н.Батзориг “Хэрэглэгчийн судалгааны зохион байгуулалт, хамтын ажиллагаа, судлаачид” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

(Зураг1: Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Д.Нямдорж, Н.Батзориг нар илтгэл хэлэлцүүлж байгаа нь…) Continue reading

Шинэ оны мэнд хүргэе!

30 Dec

Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгааны “Хамтарсан Зөвлөлийн гишүүн” байгууллагууддаа ШИНЭ оны гал халуун мэндийг хүргэе! Хэрэглэгчийн судалгаа танай байгууллагын үйл ажиллагаа, маркетинг төлөвлөгөө, тайлан бичигт чухал нөлөөтэй байсан гэдэгт итгэлтэй байна.

2010 оны төлөвлөсөн ажил хэрэгт, реклам, нэвтрүүлгийн бодлого, төлөвлөлтөнд чинь хамгаас өндөр ажлын амжил хүсэн ерөөе!

Бидний түншлэл амжилтыг авчирна…


Монголын Хэвлэлийн Хүрээлэн

Мэдээлэл Судалгааны Алба Continue reading

Судлаачдын шуурхай баг

10 Dec

Монголын Хэвлэлийн Хүрээлэн бүтцийн хувьд Сургалтын, Судалгааны, Менежментийн гэсэн үндсэн гурван албатай. Саяхнаас эхлэн “МХХ”-ийн нэг өдөр”-ийг манай вэб хуудсанд зочилсон хүн болгонд сонирхуулж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл аль албаны хэн, ямар ажил гүйцэтгэж байгааг, нэг ёсондоо Хэвлэлийн Хүрээлэн гэдэг байгууллага өдөрт юу амжуулдгийг зах зухаас нь мэдээлэх зорилгоор  энэхүү хуудсыг нээсэн. Эхний удаад Сургалтын албаар салхи хагалуулсныг  манай сайтын байнгын хэрэглэгчид мэдэж байгаа. Энэ удаад МХХ-ийн Мэдээлэл, судалгааны албаар зочиллоо.

Судлаачдын шуурхай баг

2009 оны 10 дугаар сарын 07. Өглөөний 09.00 цаг. Монголын хэвлэл, мэдээллийн зах зээл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, нийт харилцагч байгууллагуудаа бодит, найдвартай мэдээллээр хангах “ланжгар” зорилготой Мэдээлэл, судалгааны албаныхан компьютерийнхээ ард “тухлаад” амжиж. Албаны дарга Г. Гүнжидмаа чөлөөтэй. Continue reading

Хэвлэл мэдээллийн төлөвлөлт хийхдээ судалгаанд үндэслэх нь хамгийн үр дүнтэй

25 Aug

boardroom“Сурталчилгааны сувгийг судалгаанд үндэслэн сонгох нь” уулзалт 8-р сарын 21-нд Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо. Уулзалтад Швед улсын К2 судалгааны компанийн захирал, хэвлэл мэдээллийн судалгааны экперт Магнус Ансхэлм оролцож, хэвлэл мэдээллийн сурталчилгааны онцлог, давуу тал, хүртээмж, хэрэглэгчдийн сэтгэл зүй, зорилтот бүлгийн ач холбогдол, рекламын үнийг тогтоох зэрэг олон асуудлаар ярилцсан юм. Continue reading