Archive | Интернет, компьютерийн судалгаа RSS feed for this section

Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд өдөр бүр блог ашигладаг

14 Jan

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулдаг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 2009 оны сүүлчийн тайланд энэ талаарх мэдээлэл багтжээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их давтамжтай блог ашигладаг бол эмэгтэйчүүд сардаа нэгээс цөөнгүй ашиглах явдал өндөр хувьтай байгаа аж. Өнгөрсөн жилийн мөн үетэй 2009 оны мэдээллийг харьцуулан гаргасан, мөн блог ертөнцийг судалсан явдал нь энэ удаагийн тайлангийн гол онцлог болж байгаа юм байна.


Цахим технологи хөгжсөнөөр интернет ертөнцөд нарийн шийдэл, загвартай вебүүд, блогууд нээгдэж байгаа билээ. Continue reading

Хүүхдүүд интернэт хэрэглэх нь нэмэгджээ

8 Jul

internet-child22Өнгөрсөн таван жилийн хугацаанд Америкт 2-11 насны хүүхдүүдийн интернэт хэрэглээ 63 хувь хүртэл нэмэгджээ. Энэ нь 2004 оноос хойш тус улсын багачуудын интернэт хэрэглээ 18 хувиар өссөн болохыг харуулж байгаа юм.

Түүнчлэн 2004 оны тавдугаар сард явуулсан судалгаагаар бага насны хүүхдүүд сард дунджаар долоон цаг интернэт хэрэглэж байсан бол 2009 онд энэ үзүүлэлт 11 цаг болж нэмэгдсэн байна. Continue reading

ИНТЕРНЕТЭЭР ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИД НЭМЭГДЭЖ БАЙНА.

29 Apr

АНУ-ын телевиз vзэгчдийн 50 хувь нь зурагтын дэлгэцээр биш компьютерээр дуртай нэвтрvvлгээ vздэг гэсэн судалгаа гарчээ. Хамгийн их vзэгчтэй, оргил цагийн телевизийн нэвтрvvлгvvдийг гэртээ суугаад, хvлээн байж vздэг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Орчин vеийн завгvй хvмvvс тэр дундаа ажил хэрэгч эмэгтэйчvvд ажлынхаа цаг заваас хамааран дуртай нэвтрvvлгээ интернэт телевизээр нөхөж vзэх хандлага сvvлийн vед дэлгэрчээ. Continue reading

Веб сайтын баннер – зар сурталчилгааны шинэ суваг

29 Apr

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны Албанаас сар тутам хэрэгжүүлдэг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 52 удаагийн судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа. Судалгааны маань эрхэм зорилго нь хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зан үйл, хэрэгцээ сонирхолыг судлан тандаж үүн дээрээ үндэслэн бизнес, олон нийтийн байгууллагуудын маркетингийн үйл ажиллагаанд болон хэвлэл мэдээлэллийн байгууллагуудын стратеги төлөвлөлт, бодлогод тус дэм үзүүлэх учраас энэ алсын хараагаа хэрэгжүүлэхийн тулд олон зорилтыг тавин ажилласаар ирлээ. Continue reading

Интернет хэрэглэгчдийн 60 орчим хувь нь интернет кафед суудаг

29 Apr

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 2009 оны гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар нийслэлийн интернет хэрэглэгчдийг түлхүү судалж, кибер зах зээлийн бодит өөрчлөлтийг тандлаа.

Улаанбаатар хотод иргэдийн 73.2 хувь нь интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь 55.6 байжээ. Нас ахих тусам интернетийн хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвхитэй хэрэглэж байна. Continue reading

Европ хүмүүс компьютераас айдаг

29 Apr

Eurostat компаний явуулсан нийгмийн санал асуулгын дүнг үзэхэд Европын холбооны оронд оршин суудаг гурван хүний нэг нь компьютер дээр ажиллах энгийн үйлдлүүдийг ч мэддэггүй гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар текст бичих засах үйлдлүүд, интернетэд холбогдох, “хулгана”-тай ажиллах гэх мэт зүйлийг эдгээр хүмүүс огт мэддэггүй гэнэ.

Энэхүү санал асуулгыг энэ оны 4 сараас 6 сар хүртэлх хугацаанд явуулсан ба компьютерийн зохих мэдлэггүй, хамгийн “харанхуй” хүмүүс бол Грекчүүд гэжээ. Энэ орны хүн амын 65% нь “компьютерт аль талаас хүрэхээ” ч мэддэггүй юм байна. Continue reading