Archive | Телевиз нэвтрүүлгийн судалгаа RSS feed for this section

Хамгийн өндөр рейтингтэй соёл урлагийн нэвтрүүлэг

10 Jun

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас телевизүүд болон бизнесийн компаниудын “Хамтарсан Зөвлөл”-ийн хүрээнд явуулдаг Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 78 дахь удаагийн судалгаа хийгдэж дууслаа.

Цэнхэр дэлгэц бол мэдээллийг харж, сонсч, уншиж, бодож хүлээж авах боломж олгодгийн хувьд хүний оюун, ухамсарт хурдан, хүчтэй нөлөөлдөг хэрэгсэл учир бид соёл урлаг, хөгжмийн нэвтрүүлгийг судлаж рейтинг тогтоодог. Сүүлийн үед соёл урлагийн нэвтрүүлгийг зөвхөн мэдээллийн, эсвэл хөгжмийн, арилжааны урлагийн чиглэлээр илүү хийх болсон. Зөвхөн өнгөн талын гоё сайхныг үзүүлээд зогсохгүй аливаа соёл урлагын мөн чанарыг харуулж, үзэгчдийн зүрх сэтгэл рүү хандаж чадвал сайн нэвтрүүлэг болох билээ. Continue reading

Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн 73 дахь судалгааны дүнгээс…

27 Dec

Монголын анхны “бренд судалгаа” – томоохон пүүс компаниудын бизнес төлөвлөлтийн хэрэглээ, телевизүүдийн нэвтрүүлгийн бодлогын хөтөч болсон “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа”-ны 73 дахь шинэ тайлан гарлаа.

2010 оны 11-р сарын хэрэглэгчдийн судалгаанд өргөн нэвтрүүлгийн 15 телевиз, кабелийн 4 сувгийг хамруулж, 3143 нэвтрүүлэгт рейтинг тогтоон “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллага, түншүүддээ хүргэлээ. Continue reading

“Тусгай салаа” УСК-ны үзэгчдийн рейтинг

15 Nov

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас телевизүүд болон бизнесийн компаниудын “Хамтарсан Зөвлөл”-ийн хүрээнд явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 10 сарын судалгаа” (№72) хийгдэж дууслаа.

МҮОНТ-ээр гарч дууссан олон ангит “Тусгай салаа” уран сайхны киноны 10 сарын 04-10 хоорондох хамгийн олон үзэгчтэй – өндөр рейтингтэй ангийг тодруулсан судалгааны дүнг танилцуулъя. Continue reading

“Сагсан бөмбөгийн ДАШТ”-ний финалын тоглолт хамгийн их үзэгчтэй.

13 Oct

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ээлжит “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” 2010 оны 09 сард  явагдлаа. Тус судалгаа нь хэвлэл мэдээллийн тэр дундаа телевизийн нэвтрүүлгийн судалгааны “71 дэх удаагийн тайлан” болон гарч байна.

Судалгааны долоо хоногтой Турк улсад болсон “Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн”-ий сүүлийн долоо хоног давхацсан юм. 08 сарын 28-с эхлэн TV9 телевизээр шууд дамжуулан үзүүлсэн тус тэмцээний хамгийн их үзэгчтэй, өндөр рейтингтэй тоглолтыг судалгааны үр дүнгээс тоймлон сонирхуулъя. Continue reading

Аки башёгийн телевиз үзэгчдийн төвшин

5 Oct

Токиогийн видео тандалт, судалгааны агентлагаас Аки башёгийн телевиз үзэгчдийн төвшинг тогтоосон дүнг танилцуулжээ.

Энэ дүнгээс үзвэл намрын барилдааны 15 өдрийн дөнгөж хоёрт нь япончуудын сүмо үзэх үзүүлэлт 10 хувиас давсан байна. Башёгийн ёс дэх өдөр үзэгчдийн төвшин анх удаа 10 хувийг давсан бол 12 дахь өдөр дээд цэгтээ буюу 10.9 хувьд хүрчээ. Одоогоос яг нэг жилийн өмнөх есдүгээр сарын тэмцээнд энэ үзүүлэлт эсрэгээрээ буюу 15 өдрийн 13 өдөр нь үзэгчдийн төвшин 10 хувиас давсан байдаг юм. Continue reading

Аль улсын багуудын тоглолтыг хамгийн их хүн үзсэн бэ?

6 Aug

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ээлжит “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” 2010 оны 06 сарын 07-13-ны хооронд явагдлаа. Тус судалгаа нь хэвлэл мэдээллийн зах зээлийн “69 дэх удаагийн тайлан” болон гарч байгаа юм байна.

Судалгааны долоо хоногтой ӨАБНУ-д болсон “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн”-ий эхний гурван өдөр давхацсан юм. 06 сарын 11-с эхлэн C1 телевизээр үзэгчдэд шууд дамжуулан үзүүлсэн тус тэмцээний хамгийн их үзэгчтэй, өндөр рейтингтэй тоглолтыг судалгааны үр дүнгээс тоймлон сонирхуулъя. Continue reading

Зуу зуун суваг, мянга мянган нэвтрүүлэг, сая сая үзэгч

23 Jun

Монголын анхны “бренд судалгаа” – томоохон пүүс компаниудын өдөр тутмын хэрэглээ, телевизүүдийн нэвтрүүлгийн бодлогын хөтөч болсон “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа”-ны 05 сарын шинэ тайлан “Хамтарсан зөвлөл”-ийн гишүүн байгууллагууддаа хүрлээ.

2003 онд “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г эхлүүлэхэд Монголд нийт 321 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2010 онд энэ тоо 383 болж өсөөд байна. Өөрөөр хэлбэл бид өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа мэдээллийн даяар ертөнцийн бодит гэрч болж байгаа юм. Шинэ техник технологи, медиа хэрэгсэлийн зах зээл хүчирхэгжихийн хэрээр мэдээлэл сурталчилгааг түгээх, байршуулах, сонголт хийх явдал хамгийн чухал болж байгаа билээ.

Хэрвээ танайх бизнесийн байгууллага бол бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх сурталчилгааг, хэвлэл мэдээллийн байгууллага бол зорилтот бүлэгтээ чиглэсэн Continue reading