Archive | Хэвлэлийн судалгаа RSS feed for this section

Сүүлийн хэвлэл захиалгад орсон сэтгүүлүүд

19 Nov

MGM /МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СЭТГҮҮЛ/
N LEVEL /ТОГЛООМЫН СЭТГҮҮЛ/
UMBRELLA
ИХЭМСЭГ
WOW


PEARL Continue reading

2009 онд худалдаанд гарсан сэтгүүлүүд

15 Jan



Continue reading

Монголын хэвлэл мэдээллийн зах зээл – Өнөөдөр

4 Jan

1999 онд Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд 1130 мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байснаас 17 хувь нь буюу 190 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ тоо 2009 оны эхний улиралд 392-д хүрч даруй хоёр дахин өссөн байна. Тогтмол ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 60 орчим хувь нь хэвлэмэл, үлдсэн нь электрон мэдээллийн хэрэгсэл байна.

Сүүлийн найман жил Монгол дахь мэдээллийн хэрэгслийн тоо тогтмол өссөн нь мэдээллийн хэрэгслийн бүх төрөлд хамаарч байв.  Тодруулбал,  1999 онд өдөр тутмын таван сонин байсан бол 2009 онд энэ тоо 15 болж, нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг таван телевиз 18 болжээ. Түүнчлэн 2004-2008 онд нийслэлд жилд дунжаар дөрвөн телевиз, орон нутагт жил бүр 12 богино долгионы радио шинээр байгуулагдаж, орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо таваар нэмэгдэв. Continue reading

Сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг мэргэжлийн 6 алдаа, хүндрэл бэрхшээлүүд

4 Jan

1 дэх алдаа: Мэдээнд үзэл бодол оруулж байна

2 дах алдаа: Гарчиг, зургаараа баримт утга агуулыг мушгин гуйвуулж байна

3 дах алдаа: Батлагдаагүй мэдээ, таамаг цуу яриаг нийтэлж байна

4 дэх алдаа: Хүнийг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зарчмыг зөрчиж байна

5 дах алдаа: Улс төрийн асуудлаар үзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна

6 дах алдаа: Далд сурталчилгааг ихээр нэвтрүүлж байна. Continue reading

Нийслэлийнхнээс хөдөөгийн иргэд сонин илүү уншиж байна

9 Dec

Энэ байдал Хэвлэлийн Хүрээлэнгээс энэ оны 10 сарын 13-19-ны өдрүүдэд 21 аймгийг төлөөлөх бүсийн 6 аймгийн төв (Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Орхон), 5 сум сууринд хийсэн “Хэвлэлийн эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” түүвэр судалгаанаас ажиглагдаж байна.

Энэхүү хөдөө орон нутгийн хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны дүнгээс “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 62 дахь удаагийн тайланд бид оруулсан бөгөөд Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчидтэй харьцуулан харах боломжийг олгож байна.

Орон даяар нэвтрүүлгээ хүргэдэг 6 телевизээс “МҮОНТ” хөдөөгийн нийт хүн амын 80 хувьд нь өдөрт, 91 хувьд долоо хоногт хүрдэг бол “Боловсрол суваг” телевиз өдөрт 53, 7 хоногт 78 хувьд нь хүрч байна. Continue reading

Видео бичлэг бүхий хуудастай сэтгүүл гарчээ

18 Sep

1180075594Видео бичлэг агуулсан анхны цаасан хэвлэлийн технологийг Америкийн “Entertainment Weekly” сэтгүүл нэвтрүүлжээ. Сэтгүүлийн дотор хуудсанд энгийн картон цаасны дунд жижиг хэмжээтэй дэлгэц байрлуулсан бөгөөд уг дэлгэцээр Pepsi Max ундааны зар сурталчилгааг байрлуулсан байна. Дүрс гарахаас гадна тусгайлан байрлуулсан чанга яригчийн тусламжтайгаар зар сурталчилгааны дууг сонсох боломжтой ажээ. Видеог хадгалахын тулд дуугардаг мэндчилгээний хуудастай төстэй бичил чип ашигласан бөгөөд хуудсыг эргүүлж нээхэд автоматаар видео  бичлэг гарч, дуу нь явж эхлэх гэнэ. Энгийн гар утасны дэлгэцний хэмжээтэй жижиг дэлгэц нь мөн дахин цэнэглэх боломжтой баттерейтай бөгөөд нэг чип нь 40 минут хүртэл хугацаатай видео бичлэгийг хадгалах багтаамжтай аж. Үйлдвэрлэгчдийн зүгээс сэтгүүлийн хуудсанд видео зар сурталчилгаа байрлуулахад хэдий хэмжээний зардал гарах талаар мэдээлэл өгөөгүй боловч ойролцоогоор 20 ам.доллар байх гэнэ.

Эх сурвалж: news.mn

Цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ?

6 Sep

newspaper stack[5]Интернэтийн боломжийг хүмүүс ойлгосоны дараа цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ гэдэг асуудал америкт хөндөгдсөн байна. 90-ээд оны дунд үеэс америкийн хэвлэлүүд интернэт хувилбартай болж иржээ. Ойрын 50 жилд цаасан хэвлэл аажмаар үгүй болно гэдэг таамаглал гарч ирсэн байна. Одоо болж байгаа санхүүгийн хямрал энэ үйл явцыг бүр ч түргэтгэж байна. АНУ-д цаасан хэвлэлийн хэмжэээ сүүлийн 20 жилд тасралтгүй буурч байна. Continue reading